Thursday, June 16, 2011

Отгонтэнгэр хайрхан

Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Энэ бурхнаар нэрийдсэн Мон голын ганц хайр хан болох төрийн тахилгат От гон тэнгэрийг тахих ёслол өчигд өр тав дахь удаагаа болж байна. Дэлхий ер төнцөд галав юүлж усан далайгаар бүрхэгдсэн байхуй гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан дороос цухуйснаар Монголд анх эх газар үүссэн хэмээн түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нар баталгаажуулсан байдаг.
Хойд мөсөн болон Атлант, Энэт хэгийн далай 200 сая орчим жилийн өмнө үүсэж, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө бий болсон хэмээн дэлхийн түүхчид нотолдог. Үүнээс үзвэл Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр “Богд Очирваань” нь ертөнцийн уулын анхдагч болж буй юм.
Богд Очирваанийн эргэн тойронд нь Чулуут, Хонгор морьт, Хатан бэйл зэрэг эртний түүх, домогтой олон даваа бий. Эрт цагт Хо шууч бэйсийн хошуунд хуйхуу нар түрэн орж ирэхэд хошууны бэйс хатнаа дагуулан асга хад бүхий Чу луутын өндөрлөгөөр даван зугт сан гэдэг.
Газар орны сүр хүч, уулын бэрхшээлд ялагдсан хуйхуу нар бэйсийн хойноос давааг давж эс ча даад үлджээ. Ийнхүү бэйсийг хатны нь хамт аварсан уулыг нут гийн ард олон Хатан бэйлийн даваа гэж нэрлэх болсон домог бий. Эдгээр давааг хэцлэн шат маягтай тойрч өгсдөгөөс маш өндөр, огцом жимээр нь цуваад морьтой өгсөхөд түрүүчийн морины хомоол дараагийн хүний толгой дээр унадаг гэлцэнэ. Цаашлах ту сам огцом болдгоос мориноосоо бууж, сүүлнээс нь зүүгдэн давдаг гэж нутгийнхан нь ярилцдаг.
Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн той рондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цо хио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэм жит сайхан тогтоцтой.
Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг нь энэхүү хайрхны тайлагдашг үй сүр хүчийн илэрхийлэл хэмээн үздэг.
Отгонтэнгэр хэмээх нэрийг түрэг, монгол хэлний нийлмэл гэж судлаачид үздэг. “От хан” буюу түргээр “Галын хаан, го ломт сахигч”, “Этүгэн” буюу монгол хэлний эртний үгийн санд тайл барласнаар “Анхны эх газар” хэмээх утгыг илэрхийлдэг аж.

No comments:

Post a Comment